“Нарантуул” худалдааны төвийн хойно “GS 25” дэлгүүрийн үүдэнд хүн нас баржээ
“Нарантуул” худалдааны төвийн хойно “GS 25” дэлгүүрийн үүдэнд иргэн С ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар ямар нэгэн гадны нөлөөгүй, учирсан гэмтэл, шархгүй байна хэмээн ЦЕГ-аас мэдээлэв.
Улаанбаатар хотод хоног 10 орчим гадны нөлөөгүй нас барсан тохиолдол бүртггэгддэг байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар нас барсан шалтгаан нь ихэвчлэн архины хордлого, унтаад сэрэхгүй байх, урт хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл, зохисгүй амьдралын хэв маягтай байсантай холбоотой зүрх, судас гэх мэт олон эрхтэн доройтолд орсон буюу хэврэгшсэн байдаг аж.