Хохирогч “Х” охины аав: Охиныгоо тайвшруулах үүднээс найзыг нь амьд байгаа гэж хэлсэн

12-13 насны хоёр эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д  хэвтэн эмчлүүлж байна.

ГССҮТ-д эмчлүүлж байгаа “Х” охины аав  “Манай охины биеийн байдал хүнд байгаа. Хөл нь шагай хэсгээрээ хугарсан, хамар цөмөрч салст нь гэмтсэн гэсэн оноштой эмчлүүлж байна. Ирэх долоо хоногоос хагалгаанд оруулна гэсэн. Намайг ирэхэд охин маань замын хажуу руу шидэгдсэн. Найз нь бүр нөгөө талын буудал тал руу хол шидэгдсэн байсан. Тухайн жолооч асар хүчтэй мөргөсөн байгаа юм. Охиныгоо тайвшруулах үүднээс өөрт нь найзыг нь амьд байгаа гэж хэлсэн. Гэвч өчигдөр мэдээд уйлаад хэцүүхэн байгаа. Сэтгэлзүйн байдал нь тогтворгүй байгаа” гэв.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *