Б.Пунсалмаа: Биднийг Монголын ард түмэн өнгөтэй өөдтэй, эвтэй нэгдэлтэй нэгэн цул болж эргэн ирэхийг хүлээж байгаа

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр Дээд чуулганаа зохион байгуулна. Тус хуралд 21 аймаг, есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээ шинээр сонгох бөгөөд дараах бүсгүйчүүд өрсөлдөж байгаа байна.

  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн,
  • Ашигт малтмалын газрын дарга асан Г.Үүрийнтуяа,
  • АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Жаргалан,
  • АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Эрдэнэсувд,
  • М-Ойл группийн захирал Б.Пунсалмаа.
  • АН-ын гишүүн Ц.Уянга,
  • АН-ын гишүүн Н.Одонгуа.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны сонгуульд өрсөлдөгчид мэтгэлцсэнээс гадна сонгогдсон тохиолдолд хэрхэн ажиллахаа мэдэгдээд байна. Тухайлбал, Б.Пунсалмаа “Намынхаа эмэгтэйчүүдийн 2024 оны сонгуулийн сурталчилгааны бэлтгэл ажлыг 2023 оны арваннэгдүгээр сард албан ёсоор эхлүүлнэ. Бид сонгуулийн үеэр юу хийхээ мэддэг хэрнээ заавал тулгаж сурталчилгааны өдрүүдэд хам хум ордог нь гэм биш зан.

Намынхаа нийгэмд харагдах өнгө төрх, эмэгтэйчүүдийн байгууллагын эв нэгдэл, нэгэн цул болон ажиллаж байгааг нийтэд системтэйгээр нэр хүндийн менежмент хийн харуулах болно.

Биднийг Монголын ард түмэн өнгөтэй өөдтэй, эвтэй нэгдэлтэй нэгэн цул болж эргэн ирэхийг хүлээж байгаа.

Залуучууд нь ахмадуудаасаа, ахмадууд нь залуучуудаасаа харилцан суралцах менторшил хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хорин жилийн өмнөх АН-ын дундаж нас хэд байгаад одоо хэд болсныг бид бодох цаг болсон. Үеэ өнгөрөөсөн гэж ахмад үеэ ад шоо үзэх бус ардчиллыг цогцлоож ирсэн туршлагаас нь суралцаж, шинэ юм чинь, намын зовлон жаргал ойлгохгүй хүүхэд юм чинь гэж залуу үеэ чичлэлгүй тэдний шинэ дэвшилтэт арга барилуудаас суралцах нь чухал байна. Ингэснээр бид гишүүдийнхээ тоог нэмж, залуучуудаар бүл нэмсэн хүчирхэг нам болно” гэв

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *