|

УИХ-ын даргад хүүхэд хамгааллын асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлт хүргүүлжээ

Хүүхэд хамгааллын асуудлаар Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулахаар УИХ-ын 20 гишүүн нэгдэж УИХ-ын даргад хүсэлтээ хүргүүлжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол улсын хувьд хүүхэд хамгааллын тухай хууль хэрхэн хэрэгжиж байна, яагаад хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа тухайд холбогдох бүх л албан тушаалтан, байгууллагууд, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдийн төлөөлөл энэхүү сонсголд оролцож асуудлыг ярилцаж, засаж залруулах шийдлүүдээ танилцуулах болно” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *