С.Бямбацогт: Дотоод нислэг 2-3 дахин үнэ буурсан

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр “Сөүл-Монгол хоёрын хооронд өмнө Монголоос ганцхан МИАТ нисдэг байсан. Тэгвэл одоо Солонгосоос дөрөв, Монголоос гурав нийт долоон авиа компани нисэж хоорондоо өрсөлдөж байж үнэ бууж байгаа. Бусдаар сонгуульд зориулж үнэ буурч байгаа зүйл байхгүй. Дотоод нислэг дээр хоёрхон аймагт нисдэг байсан. Энэ нислэгийг МИАТ нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа. Өөрөөр хэлбэл, дотоод нислэг 2-3 дахин үнэ буурсан. Гэхдээ алдагдалгүй нисэж байгаа” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *