Mөнгөний нийлүүлэлт 38.1 их наяд төгрөг болж өмнөх оны үеэс 7.9 их наяд төгрөгөөр өсжээ
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний дөрвөн сарын байдлаарх мөнгөний нийлүүлэлтийн дүн мэдээг танилцууллаа.
Тодруулбал, Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны 4 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 38.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.9 (26.3%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.1 (37.6%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.3 (35.6%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.