Х.Булгантуяа: 2030 оноос тэтгэвэр авахаасаа өмнө нас барвал гэр бүл, үр хүүхдэд нь өвлүүлдэг болно
ХНХ-ын сайд Х.Булгантуяа тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр, “НДШ-ийн тодорхой хувь нь мөнгөжиж эхэлнэ. 2030 оноос мөнгөжүүлсэн шимтгэлээ барьцаа хөрөнгө байдлаар ашигладаг болгож болно. Мөн тэтгэвэр авахаасаа өмнө нас барсан тохиолдолд гэр бүл, үр хүүхдүүдэд нь өвлүүлдэг болно. Шимтгэл төллөө гээд надад ямар давуу талтай вэ гэдгийг бий болгож өгөх ёстой. Түүнээс биш НДШ төлсөн хүнд Солонгосын визэнд орохоос өөр давуу тал үүсдэггүй байж болохгүй” гэлээ.