“Бага насны хүүхдийг хүчиндсэн нэг ч гэмт хэрэгтэнг өршөөлөөр суллаагүй”
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Гэр бүлийн тухай хуулийн төсөлд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сүүлийн 10 жилийн хугацаанд авлига, бусдыг санаатай алах, хүчиндэх тэр дотроо бага насны хүүхдийг хүчиндсэн 3876 хүн өршөөл, уучлал, магадлангаар суллагдсан байна. Энэ дотор бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт нэг ч уучлал үзүүлээгүй. Эдгээр хүний 25 нь УИХ-аас баталсан Өршөөлийн хуульд хамрагдсан суллагдсан. Тухайн хүмүүсээс дахин гэмт хэрэг үйлдсэн зургаан хүн байна. 3870 хүн нь дахин гэмт хэрэг үйлдээгүй” гэв.