“Амила” цэцэрлэгийн багш нарын хайхрамжгүй байдлаас болж хоёр настай охин хүнд гэмтжээ
“Амила” цэцэрлэгт хүмүүжиж байсан бага ангийн хүүхдүүд хоорондоо муудалцаж нэгнийгээ 14-15 удаа хазаж, гэмтээсэн хэрэг гарчээ.
Тус цэцэрлэг нь дөрвөн бүлгийн 10 багштай боловч хүүхдүүдийн зодооны талаар хэн ч мэдээгүй байна. Гэмтсэн хүүхдийн ар гэрийнхэн “Амила” цэцэрлэгийн удирдлагад “Хүүхдүүдээ харж хандаагүй” хэмээн гомдол гаргасан ч тус цэцэрлэгийнхэн болон зодсон хүүхдийн ар гэрийнхэн уучлалт гуйгаагүй байна.
Бага насны хүүхэд бусдыгаа гэмтээхэд хуулийн хүрээнд ямар ч зохицуулалт байхгүй учир цэцэрлэгийн зүгээс анги хариуцсан багшид арга хэмжээ авах, цаашилбал энэ мэт хэрэг удаа дараа гаргасан “Амила” цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналтай байгаагаа гэмтсэн охины ар гэрийнхэн илэрхийллээ.
Цэцэрлэгийн хүүхдүүд бие биенийгээ их шоголдог. Хазна, цохино, 00 оруулахгүй өмдөнд нь шээлгэдэг гэх мэт. Багш нар хүүхдүүд гэж бодоод нээх тоодоггүй анзаардаггүй юм шиг. Хохирсон хүүхдээ хараад багш эцэг эхдээ хэлхээр манай хүүхэд тийм биш гээд огт тоохгүй.