С.Батдөлийн давж заалдах гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргаар ажиллаж байсан С.Батдөлийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан гэмт хэрэгт анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ялыг долдугаар сарын 07-ны өдөр оноосон.
Гэвч тэрбээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тэгвэл тус гомдлыг өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хурлаар хэлэлцэнэ.