Нийслэлийн төсөвт тодотгол хийх чухал хуралдаанд 45 төлөөлөгчөөс 23 төлөөлөгч ирэв
НИТХ-ын ээлжит бус 17 дугаар хуралдааныг өнөөдөр хуралдаж байна.
- Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс авч хэргжүүлж буй арга хэмжээ
- Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
- 2024 оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах нэгдүгээр хэлэлцүүлэг
- Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцлээ.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гадаадад яаралтай томилолтоор явсан учир НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр орлож байна. Өнөөдрийн ээлжит бус хуралдаанд нийт 45 төлөөлөгч ирэх ёстойгоос 23 төлөөлөгч ирэв.