Г.Сайханбаяр: Заставд ажилладаг цэргийн алба хаагчдын хүүхдүүдийн боловсролын асуудал хүнд байна

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг УИХ хэлэлцэж байна.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр салбарынхаа тулгамдсан асуудлын талаар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр “Застав дээр ажиллаж буй цэргийн алба хаагчдын хүүхдийн боловсролын асуудал хүндрэлтэй байна. Тэд хүүхдээ сумын төвийн сургууль, цэцэрлэгт хамруулахын тулд дотуур байранд суулгадаг. Цэргийнхэн дунджаар 45 наснаас эхлээд тэтгэвэр тогтоолгодог. Улмаар 60-65 нас хүртлээ ажлын чадвартай байдаг. Энэ хугацаанд батлан хамгаалах салбар, төрийн цэргийн байгууллагууд тэднийг ажлын байраар хангахыг эрмэлздэг. Ер нь бол тэтгэвэрт гарсан хүмүүсийг ажлын байраар хангах тухайд тодорхой ажлуудыг хийж байгаа. Аль ч хүчний байгууллага дээр очиход тэтгэвэрт гарсан албан хаагчдын тодорхой хувийг эргүүлж ажиллуулах нөхцөл бололцоогоор хангасан байдаг. Заавал ажлын байраар хангана гэсэн эрх зүйн зохицуулалт хийх боломжгүй. Харин мэргэжил, туршлага, мэдлэгийг нь тодорхой орон тоон дээр ашиглах асуудал бий” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *