Д.Сарангэрэл НАМЭХ-ны Ерөнхийлөгчөөр үлдэхээр улайрч, их хурал хоёр хуваагджээ
МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит бус Их хурал гэнэт зарлагдаж, өнөөдөр /2023.01.30/ Тусгаар тогтнолын ордонд хаалттай болж байна.
Их хурлаар дүрмээ шинэчлэн баталж, нэрээ сольж, Ерөнхийлөгчөө ч дахин сонгох асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч Д.Сарангэрэл Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн ажлаа өгөхгүй хэмээн зүтгэснээс үүдэн хуралд оролцогчид хоёр хуваагдахдаа тулжээ.
Д.Сарангэрэлийн хувьд 2019 оноос МАН-ын дэргэдэх дэргэдэх Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Үүнээс хойш УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдаар ажилласан нэгэн.
Тэрээр удаа ямар ч аргаар хамаагүй Нийгмийн ардчилал, монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр үлдэхээр улайрч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тус холбооны ээлжит бус Их хурлын товыг гэнэт зарлаж, мандатаа шударга бусаар олгосон, Д.Сарангэрэл өөрийнхөө хүмүүсээр Их хурлыг дүүргэсэн гэдэг багагүй хэл амтай ээлжит бус их хурал эхэлсэн байна.
2019 он