ЦЕГ: “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг яллагдагчаар татах санал прокурорын шатанд байгаа

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж “2023 оны зургаадугаар сарын 15-ны 13:20 цагт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга өөрийн цахим хуудсаараа лайв хийж, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат гарал үүсэл нь тодорхойгүй олон тооны адуу авчирсан, малчин иргэдийг машинаараа хөөж мөргөж байна гэсэн агуулгатай мэдээлэл тавьсан. Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм.Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь мөрдөн ажиллагаа явуулж, зургаадугаар сарын 19-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-ыг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1, 20.16, 13.14-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах саналыг зургаадугаар сарын 26-нд прокурорт хүргүүлсэн. Прокурор саналыг хүлээж аваад ажлын гурав хоногийн дотор шийдвэр гаргадаг.“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал прокурорын шатанд байгаа”  гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *