Гол усны эрсдэлтэй бүс рүү ороход цагаан хоолойгоор сануулах хяналтын камерыг байршуулжээ
Нийслэлийн онцгой байдлын газар (НОБГ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) хамтран гол, усны ослын эрсдэл, нөхцөл байдал түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Эрсдэлгүй аялал-эндэлгүй зун” аяныг эхлүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Аяны хүрээнд гол усны хамгийн их хүн орж амь насаа алддаг эрсдэлт газрууд дээр 360 градусаар хянадаг хяналтын камеруудыг байршуулжээ.
Хяналтын камерыг НОБГ, Нийслэлийн аврах анги дээр хянах ба эрсдэлтэй бүс рүү орох үед нь цагаан хоолойгоор сануулах, аврах бүлэг, завьт хөдөлгөөнт эргүүлийг аваачих ажлыг зохион байгуулахаар болсон байна.
Түүнчлэн голын урсгал усанд хийлдэг завь, тоглоомыг ашиглахыг хоригложээ. Ашигласан тохиолдолд торгууль болон зөрчлийн арга хэмжээ авахаар болсон байна.