Хүний нөөцийн үндэсний зөвлөгөөн боллоо

Өнөөдөр Хүний нөөцийн ажилтны өдөр. Үндэсний хэмжээнд Монгол хүнийг хөгжүүлэхийн төлөө бие сэтгэл, оюунаа зориулан ажилладаг захирал, нэгжийн удирдлагууд, хүний нөөцийн удирдлагууд болон мэргэжилтнүүд энэ өдөр нэгдэн ирээдүйн хөгжил, өөрчлөлтүүдийг хэлэлцэн зөвлөлдөж ирсэн.
Монголын хүний хөгжлийн консорциумаас бусад байгууллагуудын оролцоотой “HR DAY 2023” үндэсний зөвлөгөөний зохион байгууллаа. Арга хэмжээний нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцсон. Тэрээр хэлсэн үгэндээ, “Хүн бол хамгийн чухал капитал, шавхагдашгүй нөөц юм. Хүнийг сайн удирдахаас гадна, хүмүүнлэг хандлагыг бий болгож чадах юм бол байгууллагын зорилго биелдэг. Байгууллагын зорилго биелснээр салбарын зорилго биелнэ. Салбарын зорилго биелэх нь улс орны хөгжлийн зорилго биелж байгаагийн нэр юм. Хүмүүнийг дээдэлсэн хүний нөөцийн зарчмаа түгээн дэлгэрүүлэхийн төлөө байнга цуурайтахыг хүсье” гээд арга хэмжээнд амжилт хүссэн.
Үндэсний зөвлөгөөнд Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн салбарын удирдлага, хүний нөөцийн ажилтнууд, энэхүү салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулсан. Мөн гадаад улс орнуудаас ирсэн төлөөлөгчид сайн туршлагаасаа хуваалцсан.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *