ӨНӨӨДӨР: Төвлөрсөн дулаан хангамжийн бэрхшээлийн талаар инженерүүд мэдээлэл хийнэ

Аравдугаар сарын 18-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-17.00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбооноос иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

10.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: Нийгмийн энтрепренёрүүдийн нэгдсэн чуулган болно.

 11.30 цагт: “Могул тауэр” /”Новотель” зочид буудал, Хүнсний 4-р дэлгүүрийн замын урд талд/-т: “Тавантолгойг ард түмэнд өг” хөдөлгөөнийг байгууж байгаа талаар мэдээлнэ. Утас: 8856-9093.

12.00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: Төвлөрсөн дулаан хангамжид тохиолдож болох бэрхшээлийн талаар Монгол Улсын дулаан хангамжын зөвлөх инженерүүд мэдээлэл хийнэ.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 цагт: Баян-Өлгий аймгийн удирдлага болон түүний хамсаатнууд Монгол Улсын тусгаар тогтнолд заналхийлж байх магадлалтай байгаа талаар мэдээлнэ.

17.00 цагт: МҮХАҮТ-д: Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах Үндсэн чиглэлийг бизнес эрхлэгч нарт танилцуулна.

-“Монументаль” арт галлерейд: “Оюутны стратегийн өмгөөлөл ба нөлөөлөл-2023” хөтөлбөрийн хүрээнд “Хязгааргүй” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ. Үзэсгэлэн 10-р сарын 21-нийг дуустал гарна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *