Их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэн, хурааж авчээ

Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх хэрэг зөрчилтэй тэмцэх чиглэлээр тусгайлсан чиг үүргийн байгууллагууд хамтран ажиллаж эхэлжээ.

Тухайлбал, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран улсын хилээр хууль бусаар хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлж болзошгүй сувгуудыг олж тодорхойлох, хяналтад авах Суваг-1 тусгай ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Хамтарсан байгууллагуудын тусгай ажиллагааны үеэр хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй хууль бус үйлдлийг таслан зогсоосон байна.Тодруулбал, Суваг-1 ажиллагааны үеэр 2600 тун буюу  их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэн, хурааж авчээ.

Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд гаалийн байгууллага бусад хууль сахиулах байгууллагатай хамтарч тэмцэх нь гэмт хэргийн эзэн холбогдогчийг бүрэн олж тогтооход илүү үр дүнтэй гэж үзжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *