ҮЙЛ ЯВДАЛ: “Ярьдаг, сонсдог номын сан”-г нээнэ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 20-ний баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: МУИС-ийн номын санд: Хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын “Ярьдаг, сонсдог номын сан”-г нээнэ.
09.00-12.00 цагт. МҮХАҮТ-д: ЗТХЯ, Японы ЖАЙКА байгууллага, Худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн зөвлөл хамтран “Монгол Улсын тээвэр логистикийн хөгжил, чиг хандлага” уулзалт семинар зохион байгуулна.
10.00 цагт: МУИС-ийн II байранд: Япон улсын “Өвсний үндэс” соёлын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн МУИС-ийн япон хэлний “Хэлмэрчлэхүйн лаборатори байгуулах төсөл”-ийн нээлт болно. Утас: 9458-2204.
11.30-16.30 цагт: Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг болно. Өдөрлөгөөр иргэд олон нийтийн эрүүл мэндийн үзлэг, мэдээлэл сурталчилгааг зохион байгуулах юм.
11.00 цагт: Төрийн ордонд: БХБ-ын сайд Ц.Даваасүрэн 40, 50 мянгатын орон сууцны төлөв байдалд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээг танилцуулж, мэдээлэл хийнэ. Утас: 9507-1740, 9923-9808.
11.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Монгол зан үйл, ёс заншлын “Баярлалаа” төслийн талаар иргэдийн “Тахилт” зөвлөл, ХААИС-ийн Мал аж ахуй, Биологийн сургуулийн эрдэмтэн судлаачдын хамт мэдээлнэ.
-“Мишээл экспо” төвд: Арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа 17 дахь жилдээ гарч байна. Үзэсгэлэн, худалдаа энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.
-Ая зохиогч, морин хуур урлаач МУСТА Баясгалангийн Сүхбаатарын 2 дахь бие даасан уран бүтээлийн тоглолт болж, Морин хуурын VIP үзэсгэлэн гарна.