Б.Жавхлан: Төрийн албан хаагчдыг зовоохгүйгээр сонсголоо яаралтай хийе

Коронавирусын халдварт цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд эхэлсэн.

Гэвч “Шинжээч байхгүй, шинжээчийг томилох гэхээр МАН-ын гишүүд нь зориуд ирцээ бүрдүүлэхгүй байна хэмээн УИХ-дахь Ардчилсан намын бүлгээс хэлж, өнөөдрийн сонсгол хойшлогдлоо.

Энэ үеэрх МАН-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан “О.Цогтгэрэл даргаа энэ жаахан ойлгомжгүй зүйл боллоо шүү. Сонсгол хийнэ гэснээрээ хийнэ үү. Бид өнгөрсөн 2-3 жил маш хүнд үеийг өнгөрүүлсэн. Эрүүл мэндийн талдаа амжилттай даван туулсан. Эдийн засгийн асуудал одоо ч хүнд хэвээрээ байгаа. Төрийн албан хаагчдыг зовоохгүйгээр сонсголоо яаралтай хийгээд олон нийтэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дараагийн КОВИД болоход ажил хийх төрийн албан хаагч олдохгүй шүү. Шинжээчтэй, шинжээчгүй сонсголоо яаралтай хиймээр байна. Төсөвтэй холбоотой мэдээллийг Сангийн яамнаас өгөхөд бэлэн” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *