Н.Учрал: Киоск машинаар дамжуулан автомашины нэрээ шилжүүлэх боломжийг нээлээ

Киоск машинд авто тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх үйлчилгээ нэвтрүүлсэн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулсан. Хоёр иргэн киоск машин дээр очоод авто тээврийн хэрэгслийнхээ нэрийг оруулаад, шууд шилжүүлэх боломжийг бүрдүүлж байна. Төрийн үйлчилгээний хурдан цэг улсын хэмжээнд 125 бий.Хурдан цэгийн оператор дээр очоод тээврийн хэрэгслийн гэрчилгээг шууд шилжүүлж болно. И-Монголиа дээр нотариатын гэрээ байршсан байдаг. И-Монголиа аппликэйшнээр дамжуулан нотариатын гэрээгээ татаж аваад, тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж болно.ТҮЦ машиныг шинэчлээд 10 байршилд байршуулсан. Хувийн хэвшлүүд киоск машин нэвтрүүлсэн. Бид тухайн компаниудтай гэрээ хийн ажиллаж болно. Ингэснээр төрийн үйлчилгээ хаанаас ч ойрхон болох нөхцөл бүрдэж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *