|

Чулуун овоо, Налайхын замд 15 автомашин мөргөлджээ

Баянзүрх дүүргийн “Чулуун овоо”, “Амгалан” болон Налайх дүүргийн чиглэлд 15 автомашин мөргөлдсөн гэх дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болох, замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэн нөхцөл байдалтай байх тул жолооч та бүхэн:

-Тохиромжтой хурдыг сонгох:

-Хажуу, хоорондын зайг зөв барьж явах;

-Хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөн байрлан явах үйлдлийг зөв гүйцэтгэх;

-Аюул бүхий хэсэгт гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх;

-Шил арчуур, цан үлээгүүр зэрэг техникийн бүрэн байдлыг хангасан байх;

-Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд бусдад анхааруулах, аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
1 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Anhaaruulag
Anhaaruulag
1 month ago

Joloo barij baigaa ulsiin anhaaral bolgoomj ayulgui baidlaa hangaj zamd hurdaa tohiruulj yavah uursduus shaltgaalah zuil shuu dee
Buruug uursduus …hunii ami nas hun teeverlj yavaa gedgee meddeg baimaar neehel yaarsan uls