Олон улсын зарим нислэгүүд хойшилжээ
Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, шуурч байгаагаас шалтгаалан үзэгдэх орчин хязгаарлагдаж, Чингис Хаан ОУНБ хүрэх хурдны замын зорчих хөдөлгөөн хаагдсаны улмаас 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн олон улсын нислэгүүдийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Энэ талаар нислэгийн авиа кампаниудаас тодрууллаа.
MIAT компани хувьд,
Улаанбаатар-Франкфурт чиглэлийн ОМ137 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 12:00 цагт хөөрч, Франкфурт хотод 14:20 цагт газардана. Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ138 аяллын нислэг Франкфурт хотоос 15:50 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 3-р сарын 28-ны 07:00 цагт бууна.
Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:30 цагт хөөрч, Инчён ОУНБ-д 13:50 цагт бууна.Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 аяллын нислэг Инчён ОУНБ-аас 16:20 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 19:05 цагт бууна.
Улаанбаатар-Бээжин чиглэлийн ОМ223 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 9:40 цагт хөөрч, Бээжин хотод 11:55 цагт бууна.Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ224 аяллын нислэг Бээжин хотоос 12:55 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 15:10 цагт бууна.
Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ501 аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 10:00 цагт хөөрч, Нарита ОУНБ-д 15:35 цагт бууна.Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 аяллын нислэг Нарита ОУНБ-аас 16:35 цагт хөөрч, Чингис Хаан ОУНБ-д 21:40 цагт буухаар тус тус төлөвлөжээ.
Харин Hunnu air, Air market компаниудын хувьд хуваарийн дагуу нислэгээ үйлдэх юм байна.