“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаярын “CV”
Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай хуралдаанаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Н.Будбаярыг томилжээ.
Ийн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн шинэ гүйцэтгэх захирал Н.Будбаярын “CV”-г хүргэж байна.
Боловсрол:
1984-1994 онд Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль
1994-1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн. Бакалавр зэрэгтэй.
Ажилласан байдал:
1998-1999 онд Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч
2002-2004 онд ХБНГУ-ын “FFS” банканд эдийн засагч
2004-2006 онд Улаанбаатар банканд ахлах эдийн засагч
2006-2009 онд “Кредит Монгол” ХХК-ийн зээлийн газрын захирал
2009-2012 онд “Женерал Финанс” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2012-2016 онд “Цэлмэг Ази Констракшн” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал
2017-2019 онд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн захирал
2023 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл “МТЗ” ТӨХК-ийн эдийн засгийн албаны дарга
2023 оны долдугаар сараас эхлэн “ТТЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон.