Хоёр шүүгчийг сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэлээ
Шүүхийн ерөнхий зөвлөл 2023 оны долоодугаар сарын 17-ны өдрийн 17:30 цагт ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэг шүүгч, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэг шүүгч тус тус сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэв.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэлгэн ажиллаж байсан 2 шүүгчийн сэлгэн ажиллах хугацаа дуусгавар болсон тул үндсэн шүүхдээ буцаж ажиллахыг мэдэгдлээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч чөлөө олгох хүсэлт гаргасныг хэлэлцэж, боломжгүй тухай албан бичгээр хариу хүргүүлсэн. Мөн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоох тухай асуудлыг хойшлуулав.
Хэвлэл мэдээллийн хэлтэс