Виз, оршин суух зөвшөөрөл авах процессыг хялбаршуулж, Хөрөнгө оруулагчид давхар ачаалал үүсгэх зохицуулалтыг бууруулжээ

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина.

Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хууль тогтоомжийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулахыг зорьж дараах 10 зарчмын асуудлуудыг хуулийн төсөлд шинээр тусган боловсруулжээ.

Үүнд:
1.       Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хориглосон, хязгаарласан зарим зохицуулалтуудыг арилгасан.
2.       Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулсан.
3.       Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, гомдлыг шийдвэрлэх асуудлыг нарийвчлан тусгасан.
4.       Хөрөнгө оруулалтын маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулсан.
5.       Хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагуудын чиг үүрэг болгон тодорхойлж тусгасан.
6.       Татварын ялгамжтай болон ойлгомжгүй байдлыг арилгах зорилгоор татварын урамшууллын асуудлыг татварын хуулиар зохицуулах өөрчлөлт, суутган татварын хувь хэмжээг ижил тэгш болгох  өөрчлөлт оруулсан.
7.       Төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах зохицуулалтыг оруулсан.
8.       Виз, оршин суух зөвшөөрөл авах процессыг хялбаршуулж, Хөрөнгө оруулагчид давхар ачаалал үүсгэх зохицуулалтыг бууруулсан.
9.       Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлсэн.
10.   Газар ашиглах харилцаатай холбоотой хуулийн хийдэлтэй зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн шийдвэрлэсэн.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *