Далан давхар дахь Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ
Төр, хувийн хэвшил хамтран Самбалхүндэв буюу Далан давхрын оршуулгын газрын 10га талбайг хэсэгчлэн чөлөөлж Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг 2022 онд эхлүүлсэн. Ийн тус цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ.
Энэ талаар Нью Семетри ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа “Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн бүхий оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах төсөл маань төр, хувийн хэвшил, шашны байгууллага, төрийн бус байгууллагууд, иргэдийн оролцоо бүхий л талыг хамруулсан сайн жишгийг тогтоосон төсөл боллоо. Төслийг хэрэгжүүлснээр Нийслэл хотын өнгө үзэмж нэмэгдэхээс гадна ногоон байгууламжийн тоо хэмжээ нэмэгдсэнээр иргэдийн хувьд эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад онцгой ач холбогдолтой юм” гэв.