Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд ус зайлуулах 1200 метр шугам угсарлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гуравдугаар сарын 15-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллахдаа борооны ус ихээр тогтдог байршлуудад ус зайлуулах шугам суурилуулах үүрэг өгсөн юм. Үүний дагуу “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарлаа. Мөн хоёр насос худаг суурилуулах ажил үргэлжилж байна. Уг ажлыг ирэх сарын 1-нд бүрэн дуусгана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *