“GоMongolia” үндэсний аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээн эхэллээ

“GoMongolia” Үндэсний аварга шалгаруулах илтгэх ур чадварын тэмцээний нэгдүгээр шат яг одоо явагдаж байна. Монгол улсын хэмжээнд 12 аймаг, 8 дүүргийн төлөөлөл болсон 127 шилдэг сурагчид энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа бөгөөд нэгдүгээр шатны илтгэгчдээс шилдэг 20 илтгэгч шалгарах болно. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид дараах сэдвээр илтгэлээ хэлэлцүүлсэн. Үүнд:

Хариуцлагатай Монгол
Устай Монгол
Хоггүй Монгол
Стандартгүй Монгол
Инженерүүдийн бүтээх Монгол гэсэн сэдвийн хүрээнд өөрсдийн бэлтгэж илтгэлийг 3 минутын турш хэлэлцүүлсэн.

Энэ тэмцээний хувьд зохион байгуулалтын шинэчлэл хийхийн зэрэгцээ, шүүгч нар илтгэгч нарт зөвлөгөөг ерөнхий байдлаар өгч дараагийн дүгнэлтэд ач холбогдол өгч байна. Өмнө нь энэхүү тэмцээн нь “Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая” нэртэйгээр 7 удаа зохион байгуулагдсан бөгөөд энэ удаад GoMongolia болгож өөрчилсөн.
Мөн дараагийн шатанд шалгарсан 20 илтгэгчийн видеог удахгүй цахим байдлаар та бүхэнд хүргэх болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments