АН: Монгол Улс цаашид ч өрөнд орсоор байхыг 2024 оны улсын төсвөөс харж болно

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын Дэд дарга Ц.Жадамбаа, Ардчилсан намын Дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын дэд дарга Ш.Жандос, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Ардчилсан намаас Өрийн дарамтгүй Монгол хэлэлцүүлгийг орон даяар хэлүүлсэн байна. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр өртэй байна.
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: Хувийн эрх ашгаа улс эх орны эрх ашгаас дээгүүр тавьдаг хүмүүс яаж улс орныг сүйрүүлдгийг харж байна. Дунд шатны намын удирдлагууд маань сонгогдож, нийт дунд шатны намын дарга нартайгаа хариуцлагын гэрээг байгууллаа.
Төр барьж буй эрх баригчид нь өнгөрсөн 7 жилийн хугацаанд яаж хариуцлага алдаж байгааг бид харлаа. Хэрэв Ардчилсан нам олонх болж засаг авсан тохиолдолд нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд, намын гишүүдийн эрх ашгийг дэдэд, хувийн эрх ашгийг хамгийн сүүлд тавина гэдгийг УТЗ, Дэд дарга нар, 21 аймаг, 9 дүүргийн намын дарга нартай байгууллаа.
Ардчилсан намын Дэд дарга Ц.Жадамбаа: Жинхэнэ утгаараа иргэдийн амьдрал ямар байгаа вэ гэдгийг бодит байдалтай танилцаж, судалгаан дээр үндэслэж дараагийн шийдвэрээ бодлогын түвшинд гаргах юм. Аймаг, орон нутаг дахь улс төрийн гадуурхал нь хэрээс хэтэрсэн байна. Намын гишүүдийн анхан, дунд шатанд илэрч байна. Ардчилсан намын үед тарьсан модыг хүртэл гадуурхаж байна.
Монгол Улсын гадаад өрийн талаар ярихад надад ямар хамаа байх вэ гэсэн хандлага байна гэхдээ энэ өр иргэн бүхэнд хамаарч байна. Нэг иргэн 33 сая төгрөгийн өртэй байна. Иргэд улс төрөөс, улс төрийн үйл ажиллагаанд оролцохоос залхаж байна. Өнөөдөр эрх баригчид Ардчилсан намын тавьсан өрийг бид дарж байгаа гэж ярьдаг. Гэтэл тэр үеийн өрөөс гадаад өр даруй хэд дахин нэмэгдсэн байна. Иргэдийн амьдралд авч байгаа цалин нь бараа бүтээгдэхүүний өсөлтөөс болж хүрэлцэхгүйг байгааг онцоллоо.
2023 оны 12-р сарын байдлаар Алтан тариан дээд гурил 2016 онд 1560 төгрөг, өнөөдөр 3265 төгрөг буюу 125%-ийн өсөлттэй байна. Шар будаа 109%-иар, ямааны мах 140%-иар, диезель түлш 111%-иар өссөн байна. Өнөөдөр нэг долларын төгрөгтэй харьцах ханш 3450 төгрөг байна. Цалин жилд дунджаар 13 доллароор нэмэгдсэн гэсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 60-150% өссөн байна.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 98 ТӨК Эрдэнэт, Эрдэнэставантолгой компани л ашиг хийж байна. Бусад ТӨК-ууд 1 төгрөг олохын тулд 5-6 төгрөг зарцуулж байна. Энэ байдлаараа Монгол Улс ирэх жилээс деполт зарлах хэмжээнд хүрээд байна.
Ардчилсан намын Дэд дарга Ч.Өнөрбаяр: Ерөнхий сайд өөрөө шударга ёсны дуу хоолой болох ёстой. Хууль зүйн сайд аа дуудаад үүрэг өгч албан тушаалтнуудыг нь оролцуулаад сонсгол хийх ёстой. Онц байдал тогтооно гэдэг бол хуульгүй аашлах л хэлбэр юм. 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Гэтэл түүнээс өмнөх онц байдлыг тогтоох хуулиар бид өнөөдөр явж байна. Энэ зарчимгүй улс төрөө одоо боль.
Хот удирдах гэдэг хуульчийн ч хийх ажил биш. Ухаан зарах, бодлого гаргах ёстой, тэрнээс сэлэм эргүүлээд бөөнөөр нь шоронд хийснээрээ хотыг удирдахгүй. Хотын төв рүү орж ирэхэд иргэдээс татвар авах бодлого байж болохгүй.
Хууль гэдэг дээш харж сууж байгаад хийдэг зүйл биш. Хорин долоон мянгыг хурааж хотын төв рүү нэвтрүүлэлдэг бодит байдал дээр хэзээ ч нийцэхгүй. Эрх чөлөөг дээдэлдэг, хүнээ боддог, иргэнээ дээдэлдэг улсад бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд л мөнгөө зардаг.
Монгол хүн согтуугаар жолоодох, хэн нэгнээ дайраад алчихгүй, зам тээврийн осол гаргачихгүй байх тэр баталгааг л бүрдүүлдэг. Гэмт хэргээс иргэдээ хамгаалдаг системийг бид хийх ёстой. Ингэж л эрүүл саруулаар харахгүй бол хууль зүйн бодлого алдагдаж байна.
Ардчилсан намын дэд дарга Ш.Жандос: Өнөөдөр бид бүхэн нийтээрээ өрийн сүлжээ дотор амьдарч байна. Ард түмэн энэ гарц шийдлийг хэн, хэрхэн хийх вэ гэдгийг хүлээж байна. Баян-Өлгий аймагт ажиллахдаа иргэдийнхээ дундаас гарсан санал санаачилгуудыг маш сайн сонсож, тэмдэглэлээ. 2024 оны улсын төсөв хэлэлцэгдэж байна. Энэ төсөв 20 их наяд төгрөгийн алдагдалд хүрч байна. Эрх баригчдын алдагдалтай төсвийг баталсаар гаднаас их хэмжээний зээл авч байна. Энэ орлогыг бүрдүүлэх эдийн засгийн чадамж бидэнд алга.
Улсын төсвийн хөрөнгийг бүрэн зарцуулсан бол манай улс үсрэнгүй хөгжих байсан эсрэгээрээ хулгайн, авлигачдын халаас руу явсан байна. Иргэдийн амьдрал өөрчлөгдөхгүй, улам бүр дордож байна. Хөгжлийн тогтвортой байдлыг хангах, үнэн зөв бодитой байх, ил тод байх, хариуцлагатай, үр ашигтай байх эдгээрийг бүгдийг нь зөрчдөг төсөв бий болж байна. Дараа жилийн эдийн засагт нөлөөлөхүйц үр ашигтай байх ёстой. Гэтэл зөвхөн сонгуулийн 4 жилийн циклээр улс орны эдийн засгийг сүйрүүлж байна.
Төсөв, мөнгөний бодлогоо зөв болгох шаардлагатай. Нийт орлогын 85% татвараас бүрдүүлдэг. Харин орлогыг нэмэгдүүлэхийн тулд татвараа нэмэгдүүлэх шаардлага тулгардаг. Монгол Улсын эдийн засаг гадаад зах зээлийн эрдэс, баялгийн үнээс шууд хамааралтай гэсэн үг. Дахиад л алдагдал, бонд, зэл болж хувирна. Төлөгдөх өр гэдгийг эрх баригчид үргэлж ойлгох ёстой.
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: Хувийн эрх ашгаа улс эх орны эрх ашгаас дээгүүр тавьдаг хүмүүс яаж улс орныг сүйрүүлдгийг харж байна. Дунд шатны намын удирдлагууд маань сонгогдож, нийт дунд шатны намын дарга нартайгаа хариуцлагын гэрээг байгууллаа.
Төр барьж буй эрх баригчид нь өнгөрсөн 7 жилийн хугацаанд яаж хариуцлага алдаж байгааг бид харлаа. Хэрэв Ардчилсан нам олонх болж засаг авсан тохиолдолд нийтлэг эрх ашгийг нэн тэргүүнд, намын гишүүдийн эрх ашгийг дэдэд, хувийн эрх ашгийг хамгийн сүүлд тавина гэдгийг УТЗ, Дэд дарга нар, 21 аймаг, 9 дүүргийн намын дарга нартай байгууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *