Дорноговь аймаг такси үйлчилгээг бүртгэлжүүлж, хувийн таксиг халжээ
Өнгөрсөн сард Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБС-ийн долоодугаар ангийн сурагч 12 настай охин албан бус таксинд гар өргөж суусны улмаас, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч нийгмийн цочроосон билээ.
Тэгвэл уг хэргээс үүдэн тус аймгийн Авто тээврийн төв, цагдаагийн байгууллага бусад холбогдох байгууллагатай хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлжээ.
- UBcab-тай хамтран такси үйлчилгээг бүртгэлжүүлж, 200 орчим орон нутаг дотор таксинд явдаг жолооч нарыг нэгтгэсэн.
- Бүртгэлтэй таксинд суухад хүүхдийн мэдээлэл эцэг эхийн гар утсанд мессэжээр ирнэ
- Такси үйлчилгээний таних тэмдэггүй машин үйлчилгээнд явахыг хориглосон
- Бүх сургуулийн орчинд утасгүй интернэт байрлуулсан бөгөөд эцэг эх нь хүүхдийнхээ байршлыг хянах боломжтой.