Нойр дутуу байх нь ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлдөг вэ?
1-2 өдөр дараалан 2 цаг дутуу унтахад юу болох вэ?
-Сэтгэл санаа өөрчлөгдөнө
-Ажлын гүйцэтгэл бага зэрэг буурна
Ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Уцаарлангуй болно
-Тэвчээртэй байдал буурна
3-4 ӨДӨР ДАРААЛАН 2 ЦАГ ДУТУУ УНТАХАД :
-Сонор сэрэмж алдагдана
-Анхаарал төвлөрүүлэхэд хэцүү болно
-Ажлаа хийх, жолоо барихад ихээр ядарсан байдаг
24 ЦАГ ОГТ УНТАХГҮЙ БАЙХ ҮЕД :
-Аливааг зохицуулах чадвар буурна
-Богино хугацааны ой санамж алдагдана
-Эргэн санах эсвэл үүрэг даалгавар ойлгох чадвар буурна
-Анхааруулах дохио, замын тэмдэг зэргийг анзаарахгүй
-Шийдвэртээ үнэлгээ өгч чадахгүй
-Алдаагаа давтах эрсдэл
48 ЦАГ ОГТ УНТАХГҮЙ БАЙХ ҮЕД :
-Богино унталт үүснэ
-Хий юм харах зэрэг өөрчлөлт илэрч болно
-Аюулаас зайлсхийж чадахгүй болно
-Ноцтой осолд орох эсрдэл үүснэ
Маш их ядарсан үед “богино унталт” буюу хэдхэн хором хүчтэй нойронд автаж, нүд анилдах өндөр эрсдэл бий болдог. Энэ үед жолоо баривал осолд өртөх эрсдэл нэмэгддэг. Судлаачид жолоочийн нүд нэг удаа анивчих агшинд 500 метр замыг туулдаг болохыг баталсан.
Тэгвэл ядралттай хүн жолоо барихдаа эрүүл хүнтэй харьцуулахад илүү олон удаа нүдээ анивчдаг бөгөөд энэ нь эрсдэл төдий чинээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Иймд та маргааш жолоо барьж явах нь тодорхой бол шөнийн нойроо заавал хангалттай хугацаагаар авч, бүрэн амарч байх зарчмыг баримтлаарай.
ЯРИЛЦЛАГУУД ҮЗЭХ : https://tinyurl.com/ymrr7asn
Эх сурвалж: СЭМҮТ