Португалийн Ерөнхий сайд хамтран зүтгэгчдийг нь авлигын хэргээр баривчилсан тул огцрох өргөдлөө өгчээ

Португалийн Ерөнхий сайд Антониу Кошта  Ерөнхийлөгч Марселу Ребелу де Соузад огцрох өргөдлөө өргөн барьжээ. Ерөнхий сайдын гэрт нь нэгжлэг хийн хамтран зүтгэгчдийг нь авлигын хэргээр баривчилсан тул Кошта огцрохоор шийдсэн байна.

Ерөнхий сайдад холбогдох хэргээр прокурорын байгууллага бие даасан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Португалийн хойд хэсэгт хийгдсэн литийн хайгуулын ажиллагаа, Синес дэх ногоон устөрөгчийн мега төсөл мөрдөгчийн анхаарлыг татаж буй. Авлигын хэргийг шалгах явцдаа мөрдөгчид Костагийн засаг захиргааны тэргүүн Витор Эскариа, Синес хотын дарга Нуно Маскаренхас нараас мэдүүлэг авчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *