ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
НАМРЫН АДАГ ХАР НОХОЙ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР
- Аргын тооллын: 2023.11.10, Баасан гараг
- Билгийн тооллын: 27
- Үс засуулвал: Өлзийтэй сайн
- Наран ургах, шингэх: 07.50-17.22
- Барилдлага: Үл тохирох
- Шүтэн барилдлага: Төрөхүй
- Суудал: Ус
Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.