АНУ-ын төрийн департаментын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын байгуулсан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-г хэрэгжүүлж байна.
Уг гэрээний 2022-2023 оны хэрэгжилтийн явц байдалтай танилцах зорилгоор Монгол Улсад ирсэн АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Мэтью Виллэмэйн, Ребекка Леснак болон Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яамны төлөөлөгч Кристи Доэрти, М.Номинцэцэг нарыг тус Ажлын албаны дарга, хадагтай Л.Нямгэрэл хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийн 2022-2023 оны үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.