Хилийн боомтуудын маргааш ажиллах хуваарь

Монгол Улсад маргааш буюу Мягмар гарагт бүх нийтийн амралтын өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан хилийн боомтуудын ажиллах болон түр хаах хуваарийг Гаалийн байгууллагаас танилцууллаа.

Тодруулбал 2023 оны арваннэгдүгээр сарын 14-нд Чингис хаан олон улсын нисэх буудал болон БНХАУ, ОХУ-ын төмөр замын тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ. Харин дараах авто замын боомтууд түр хаагдах юм байна.

Түр хаагдах авто замын боомтууд:

Монгол, ОХУ-ын Ханх, Цагааннуур, Арцсуурь, Тэс, Боршоо, Ульхан

Монгол, БНХАУ-ын Замын-Үүд, Хавирга, Сүмбэр боомтууд түр хаагдах бол бусад нь ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах хуваарь гарчээ.

Дэлгэрэнгүй хуваарь:

зураг

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments