4 настай хүүхдээ хэрцгийгээр бүлэглэн хөнөөсөн иргэдэд 18,13 жилийн ял оноожээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр буюу долоодугаар сарын 21-ны өдөр хянан хэлэлцлээ.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарт ногдуулах ял хөнгөрч, эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Г.Маралмаад оногдуулсан ялыг 18 жил, Т.Цогтод оногдуулсан ялыг 13 жил хорих болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоолоо. Мөн сэтгэл санааны хохиролд 50 сая төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх Г.Маралмаа, Т.Цогт нарыг хүнийг санаатай алсан гэмт хэргийг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж онц харгис хэрцгий аргаар бүлэглэн үйлдсэн, бусдыг байнга зодох буюу тарчлаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар Г.Маралмаад 23 жил, Т.Цогтод 20 жил хорих ял тус тус оногдуулсан юм.

Г.Маралмаа нь 2014 оны 10 дугаар сарын 02-ноос 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо нийтийн байранд болон Цэргийн хотхоны 2-215 тоотод амьдарч байх хугацаандаа өөрийн дагавар охин Ц.Оюу-Эрдэнийг бөөгийн үйл хийж байна гэх нэрийдлээр модон могойгоор байнга зодох, эхийнх нь бузрыг арилгаж байна хэмээн бэлэг эрхтэнг нь базаж чимхэх, усанд оруулсны дараа онгорхой цонхон доор зогсоох, үгэнд ороогүй гэж нүд рүү нь будаг арилгагч шингэн цацах, алгадах зэрэг аргаар байнга тарчлаасан,

Мөн түүнчлэн Г.Маралмаа, Т.Цогт нар нь бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо нийтийн байранд болон Цэргийн хотхоны 2-215 тоотод амьдарч байхдаа талийгаач Ц.Оюу-Эрдэнэд арцыг арвай будаатай хольж хүчээр идүүлэх, модон могойгоор ороолгох, суран бүсний арлаар зодох зэргээр байнга зодож тарчлаасан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *