2024-07-22 Г.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ нараас допинг илэрлээ

Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд сэжигтэй гурван тохиолдлын нарийвчилсан шинжилгээний хариу ирж допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон байна. Иймд өнөөдөр тухайн гурван тамирчинтай Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо уулзаж, шинжилгээнийх нь хариуг танилцууллаа.

Тодруулбал,

Улсын харцага цолоо батлаад байсан Ховд аймгийн Булган сумын харъяат “Алдар” спорт хорооны бөх Г.Ганхуяг

Ховд аймгийн Алтай сумын харъяат “Алдар” спорт хорооны бөх Аймгийн арслан Г.Хишигбат

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат  “Алдар” спорт хорооны бөх Цэргийн арслан Г.Жамбалдорж нарт шинжилгээний хариуг танилцуулсан тухай эх сурвалж мэдээллээ.

Улсын харцага Г.Ганхуяг нь тавын даваанд Аймгийн арслан Д.Аззаяаг, зургаагийн даваанд Аймгийн арслан Т.Довчинсэмбээ нарыг өвдөг шороодуулж Улсын харцага цолоо батлаад байсан юм.

Харин Аймгийн арслан Г.Хишигбат, Цэргийн арслан Г.Жамбалдорж нар тавын даваанд өвдөг шороодсон.

Харин үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна. 

Цаашид урьдчилсан байдлаар допинг илэрсэн бөхчүүд “Б” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ шийдэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Share via
Copy link