|

Шигшээ багийн тоглогч А.Ананд, Б.Ариунцэцэг нар шилдэг гарааны бүрэлдэхүүнд багтлаа

Монгол Улсын шигшээ багууд түүхэндээ анх удаа “FIBA 3×3” Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хос медаль хүртсэн. Тэгвэл “FIBA 3×3 Asian Cup 2024” тэмцээний эмэгтэй, эрэгтэй шилдэг гарааны бүрэлдэхүүнд Монгол Улсын шигшээ багийн тоглогчид А.Ананд, Б.Ариунцэцэг нар багтлаа.

Эрэгтэйчүүдээс Австралийн шигшээ багийн тамирчин Тодд Бланчфилд FIBA 3×3 Asia Cup 2024 тэмцээний МVP-ээр шалгарч, Ираны Эхсан Далирзахан, Монголын шигшээ багийн тамирчин А.Ананд нарыг Азийн аваргын шилдэг гарааны бүрэлдэхүүнд нэрлэсэн юм.

Эмэгтэйчүүдээс Австралийн шигшээ багийн тамирчин Алекс Вилсон MVP-ээр шалгарч, Шинэ Зеландын Шарне Пупуке-Робати болон Монголын шигшээ багийн тамирчин Бат-Эрдэнийн Ариунцэцэг нарыг нэрлэв.

Шигшээ багийн тоглогч А.Ананд, Б.Ариунцэцэг нар шилдэг гарааны бүрэлдэхүүнд багтлаа

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments