Бичиг баримтгүй, Улаанчулуутын хүмүүст 300.000 төгрөг олгох үйл ажиллагаа эхэллээ

Засгийн Газраас иргэн бүрт 300.000 төгрөгийн тусламж тараах шйидвэр гарснаар сүүлийн хэдэн хоногуудад түргэн шуурхай хэргэжилт явагдаж, нийт хүн амын ихэнх нь мөнгөө аваад байсан билээ.

Тэгвэл өнөөдөр бичиг баримтгүй, регистрийн дугаараа ч мэдэхгүй гэх мэт шалтгаанаар уг мөнгөнөөс хоцроод байсан иргэдийн гар дээр нь мөнгийг олгож эхэллээ.

Үүнтэй холбоотойгоор салбар дундын ажлын хэсэг байгуулж, Улсын Бүртгэлийн Газар, E barimt, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газар, Монголын Улаан Загалмай, Төрийн Банк гэх мэт байгууллагууд хамтран ажиллаж, уг ажлыг гүйцэлдүүлж байна.

Өнөөдрийн хувьд Төрийн Банк эдгээр хүмүүс дансгүй байгаа тохиолдолд шинэ дансыг газар дээр нь нээж өгөх үйл ажиллагаа явуулж байна.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *