ШӨХТГ: “Emart”-д гарсан зөрчлийг шалгаж байна
Өчигдөр /2021.04.15/ цахим орчинд нэгэн иргэн “Emart” дэлгүүрээс 2106 гр усан үзмийг 34960 төгрөгөөр худалдаж аваад жин нь арай бага санагдаад жинлэж үзтэл 2 кг гэх тус усан үзэм нь 952 гр буюу жиндээ хүрэхгүй байсан талаар мэдээлсэн.
Тус иргэн хэд хэдэн усан үзмийг ийнхүү алдаатай савласан байсан талаар хэлж байсан бөгөөд иргэдэд мөн адил зүйл тохиолдсон талаар бичиж байсан юм.
Тэгвэл энэ асуудлын дараа “Emart” дэлгүүрт гарсан зөрчлийг шалгаж эхэлсэн талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Тэрээр “Шалгалт хийгдэж байна. Хэрэглэгчийг хохироож, худалдааны аргаар залилж, хуурч мэхэлж болохгүй” гэсэн байна.