Олон тооны мал хулгайлсан гэх хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хоёр сэтгүүлч ажиглагчаар оролцоно
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №45 дугаар шийтгэх тогтоолтой эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт Хэнтий аймгийн шүүхийн байранд товлосон.
Шүүх хуралдаанд суух хүсэлтэй сэтгүүлчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан ёсны цахим хаягаар дамжуулан бүртгэлээ. Бүртгэлийг зарлаж, мэдээлсний дагуу өчигдөр(2023.08.01) 16.00 цагт хааж, гурван сэтгүүлч бүртгүүлснээс “Зариг.мн” сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг, “Аруухан.мн” сайтын сэтгүүлч сэтгүүлч Э.Отгонбаяр нар ажиглагчаар суухаар болов.
Шүүх хуралдааныг нээлттэй, ил тод явуулах зорилгоор техник, зохион байгуулалтын арга хэмжээг шүүхийн захиргааны байгууллагаас холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлж байна. Шүүх хуралдааны явцыг “Шүүхийн мэдээ” фэйсбүүк хуудсаар шууд болон танхимын гадна дэлгэцээр дамжуулна.
Олон тооны мал хулгайлсан гэх хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд ажиглагчаар суух сэтгүүлчдэд хүргэх санамж:
1. 2023 оны наймдугаар сарын 02-ны 09.30 цагт Хэнтий аймгийн шүүхийн байранд хүрэлцэн ирж, шүүх хуралдааны дэг, баталгааны хуудастай танилцан гарын үсэг зурснаар хуралдааны танхимд нэвтэрнэ.
2. Ажлын үнэмлэх шалгаж оруулах тул авч ирэхийг хүсье.
3. Хуралдаан 10:00 цагт эхлэх ба эхэлсний дараа, хуралдааны дундуур орох боломжгүй болохыг анхаарна уу.
4. Шүүх хуралдааныг «Шүүхийн мэдээ» фэйсбүүк хуудсаар шууд дамжуулж байгаа тул танхимд давхар гар утас, дуу хураагуур, камер гэх мэт болон бусад төхөөрөмж ашиглахыг хориглоно. (Бичиж тэмдэглэх бал, үзэг, дэвтэр цаас ашиглах боломжтой)
5. Хуралдааны дундуур орох, гарахыг хориглоно. (Харин завсарлагаанаар орох, гарах боломж нээлттэй)
6. Зураглаач, зурагчид танхимын гаднах дэлгэцээс зураг, дүрсийг авах боломжтой.
Тайлбар: Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны 77-р тогтоол, шүүх хуралдааны танхимд дэг сахиулах, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан хувь хүний хязгаарлалттай мэдээллийн тухай зохицуулалттай холбоотойгоор дээрх зохицуулалтыг хийж байгааг анхаарна уу.
Хэвлэл мэдээллийн хэлтэс