Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийг ширээнд залах ёслол маргааш болно

Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийг ширээнд залах ёслол маргааш болно.

Ёслол өглөө 08.00 цагт монгол түмний их шүтээн Очирдарь бурханд мөргөж цогчин хурал хурснаар эхэлж, Тэргүүн хамба ламыг залах ёслолоор үргэлжлэх бөгөөд 14.00 цагаас бурхны шашны лам хуврагууд болон сүсэгтэн олон тэргүүн хамбад хадаг өргөж хүндэтгэл үзүүлэх юм. Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэх үндсэн зарчмын дагуу ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцож, хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөж байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments