Ц.Туваан: Банкнаас зээл гарахаа больж, банк бусууд ачааллаа даахгүй болсон

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр төрөөс баримтлах мөнгөний бодлогын талаар хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэлсэн мөнгө хэвлэх тухай санал хэлсэн нь анхаарал татаж байна.

Тэрбээр “Монголбанкныхан байгаа дээр нь асууя, бодлогын хүүгээ ингэж өндөрсгөөд, зээл царцаагаад, мөнгө хөдлөхгүй байхад хүмүүс бүтээсэн зүйлсээ юугаар борлуулж, хэрэгцээгээ хангах мөнгөө хаанаас олж авах вэ. Бодлогын хүүгээ хэзээ бууруулах вэ? Зээлийн хүү өндөр, олдохоо больсон. Банкнаас зээл гарахаа больж, банк бусууд ачааллаа бараг даахгүй байгаа байх. Одоо аппликэйшний зээл руу орчихсон. Тэгэхээр Монголбанк аппликэйшний зээлд хэдэн төгрөг эргэлдэж байгаа вэ, та нарт тоо бий юу? Зарим хүн 2.9 их наяд төгрөг гэсэн тоог надад хэлж байгаа. Мөнгөний бодлого барьж байгаагийн хувьд та нар хэмжээ, хүүг нь хэлээд өгөөч” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *