Сүхбаатар дүүрэг тусгай хэрэгцээт иргэддээ зориулан өдөрлөг зохион байгууллаа

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байдаг. Энэ өдрийг бий болгосон гол зорилго нь хүний эрхийг тэгш сахих мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд тэгш эрхтэйгээр оролцуулах явдал юм.

Энэхүү өдрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Тод оймс” Монгол брэндтэй хамтран үйлдвэртэй танилцах өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа дүүргийн зүгээс тусгай хэрэгцээт иргэддээ зориулан хэрэгжүүлж буй үйл ажиллагааны товчооныг Засаг даргын мэндчилгээний хамт уламжлав. Мөн “Тод оймс” ХХК-ийн менежер Г.Базарсэд, хүнийн нөөцийн менежер Л.Сарнайцэцэг болон тус хамт олноос зочдодоо үйлдвэрийн дамжлага, бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогоо танилцуулж, нэрийн барааны дээжээс бэлэг болгон барилаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *