“Уламжлалт анагаах ухаан-нөлөөлөл 2023” говийн бүсийн анхдугаар чуулган боллоо
Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, орон нутгийн хүний нөөцийн асуудал, тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвийн хүрээнд чуулган хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Уг арга хэмжээнд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгуудын ЭМГ, БОЭТ, УАУ-ны төвүүд оролцож харилцан туршлага солилцож байгаа юм. Арга хэмжээний хүрээнд Өмнөговь аймагт 2 өдрийн турш УАУ-ны үзлэг оношилгоог иргэдэд үнэ төлбөргүй үзүүлээд байна.