“Mont Yak” сарлагийн шар тос, амтат хайлмаг Органик хүнсний гэрчилгээ гардан авлаа

АПУ ХК-ийн хэрэгжүүлж буй “Монгол Сарлаг” төслийн “Mont Yak” брэндийн   Сарлагийн шар тос, Амтат хайлмаг бүтээгдэхүүн органик хүнс үйлдвэрлэлийн түүхий эд болон үйлдвэрлэлийн шат дамжлагын шалгуурыг хангаж өнөөдөр “Органик хүнс” гэрчилгээг албан ёсны газраас гардан авч байна.

Органик хүнс хэмээн баталгаажуулж буй  “АПУ ДАЙРИ” монгол сүүний үйлдвэрийн сарлагийн эдгээр бүтээгдэхүүн нь эрдэс бодис, шим тэжээл, уураг, өөх тос, чухал витаминууд, хүний биед үл орлогдох ханаагүй болон ханасан тосны хүчлийг хамгийн тэнцвэртэй агуулдагаараа давуу талтай.

“Моnt Yak” брэнд нь удахгүй зах зээлд худалдаалагдах ба  органик түүхий эдээр үйлдвэрлэлийн явцад органик найрлагуудыг ашиглан чанар стандартын дагуу үйлдвэрлэж байна.

“АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэр нь “Монгол Сарлаг”  гэр үйлдвэрлэлийн төслөө  Архангай аймгийн Чулуут суманд 2022 онд эхлүүлсэн.  Энэхүү төсөл нь цагаан идээний уламжлалт үйлдвэрлэлд хүнсний эрүүл ахуйн стандарт бий болгон мөрдөхийн зэрэгцээ хадгалалт тээвэрлэлт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, түгээлтийн нэгдсэн системийг бий болгон ажиллаж байгаа юм.

Эдгээр бүтээгдэхүүн нь төслийн хүрээнд гэр үйлдвэрлэлийн эхний шатны боловсруулалтад нэмүү өртөг шингээн Чулуут сумын ард иргэдээс түүхий эдээ хангаж Монгол Сарлагийн органик брэндийг бий болгож байгаа нь чухал ач холбогдолтой юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *