ХААН БАНК: Иргэн Г.Ган-Очирын данс руу 9 их наядын гүйлгээ хийгдээгүй
Иргэн Г.Ган-Очирын Хаан банкны дансанд 9.9 их наяд төгрөг орсон талаар мэдээлэл цахим орчинд тархсан. Учир нь тэрбээр сонгуулийн санал тоолох хар машины луйвартай холбоотой гэх утгатай тайлбарыг олон нийтийн сүлжээнд нийтэлсэнээс үүдэн зарим албан тушаалтнууд их хэмжээний мөнгө амласан талаар өөрөө хэлсэн юм. Тэгвэл уг асуудалд Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тайлбар хийв.
Тэрбээр, “Монгол улсын иргэн Г.Ган-Очирын Хаан банкны дансанд шийдвэрийн дагуу хөдөлгөөн хязгаарлах барилт гүйлгээ хийгдсэн байгаа. Үүний дагуу тухайн иргэний данс шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг хасах дүнгээр системийн боломжит дүнгээр тооцоолж хийсэн. Дансанд нь хасах дүнтэй 9.9 их наяд харагдаж байгаа нь тухайн дансанд энэ хэмжээний мөнгө байгаа гэсэн үг биш юм. Манай банк 2.7 сая хэрэглэгчтэй. Нийт актив хөрөнгө 13,4 их наяд төгрөг байгаа. Тиймээс ийм хэмжээний гүйлгээ нэг харилцагч дээр гарах боломжгүй” хэмээв.
би хамтарах
би хамтарах