ГЕГ-ын дарга асан Б.Асралт гадаадад байгаа гэдэг нь ташаа мэдээлэл
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Р.Отгонжаргалыг үүрэг гүйцэтгэгчээр оронд нь томилсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
ГЕГ-ын дарга Б.Асралт өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн мэдээлэлтэй зэрэгцэн түүнийг хил давсан гэх мэдээлэл цахим сүлжээнд түгээд буй. Харин өчигдөр /2022.12.12/ УИХ-ын даргын зөвлөх асан Б.Цогтгэрэл “CU сүлжээ дэлгүүрт ГЕГ-ын дарга асан Б.Асралттай таарлаа. Гадаадад байгаа гэх мэдээлэл ташаа юм байна” хэмээн бичлэг хийж нийтэлжээ.