ӨНӨӨДӨР: “Хүний эрх ба Хүнд ээлтэй хот” уулзалт болно
Арванхоёрдугаар сарын 1-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
09.00 цагт: АВ төвд: Хүний эрхийг хамгаалах өдөрт зориулан Монголын Эмнести Интернейшнл байгууллага, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, “Дахин төлөвлөлт-Иргэний оролцоо” эвсэл хамтран “Хүний эрх ба Хүндээ ээлтэй хот” уулзалт зохион байгуулна. Утас: 9908-2638.
10.00 цагт: ШУТИС шилдэг элсэгчдэд тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа болно. Утас: 8806-8432.
11.00-11.40 цагт: СЗХ-нд: СЗХ, Монголын Хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Хувь хүний орлогын албан татвар, ААН-ийн орлогын албан татвар, Үнэт цаасны зах зээлийн хууль зэрэг хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын эрх ашигт ээлтэй нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт: ЗХУ-ын маршал Г.К.Жуковын гэр музейд ОХУ-ын уран бүтээлчид маршаллын бүрэн хэмжээний баримлыг хүлээлгэн өгөх ёслол болно.
11.30 цагт: ХҮН намаас хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 8608-1326.
11.40 цагт: Нийслэлийн засаг захиргааны Яармаг дахь шинэ байранд: ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэний батламж гардуулах ёслол болно. Утас: 9901-8831.
11.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Түгжрэлийг мянга дахин бага зардлаар богино хугацаанд арилгах боломжийн талаар иргэн Д.Дорждагва мэдээлэл хийнэ.
13.00 цагт: “Туушин” зочид буудалд: МҮХАҮТ Европын Холбоо, ЕСБХБ хамтран “ Ногоон эдийн засаг-ногоон бизнес” үйл ажиллагаа зохион байгуулна.
14.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: “Утаа-шахмал түлш-гарц шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулах талаар Хүнд аж үйлдвэрийн Үндэсний зөвлөлөөс мэдээлнэ.
16.00 цагт: “Пума” зочид буудалд: МУИС-ийн шилдэг судлаачдыг алдаршуулах “WEB OF SCIENCE-2023” хүндэтгэлийн үйл ажиллагаа болно. Утас: 9458-2204.
-Архангай аймгийн малчдын “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа Улаанбаатар болон Дархан хотод эхэлж байна. Худалдаа 12-р сарын 10 хүртэл үргэлжилнэ. Утас: 8911-3109, 9912-5761.